Загвар өмсөгч Жижи Хадид загварын долоо хоногоос олсон бүх орлогоо Украинд хандивлана

Загвар өмсөгч Жижи Хадид загварын долоо хоногоос олсон бүх орлогоо Украинд хандивлана

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн дэлхийн алдартай брэндүүд өөрсдийн 2022 оны намар, өвлийн коллекцоо танилцуулж, загварын долоо хоногийг зохион байгуулаад байсан юм. Тус шоунд оролцож буй загвар өмсөгч Жижи Хадид тус загварын долоо хоногоос олсон бүх орлогоо Украинд хандивлахаар болсноо мэдэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, “Эцсийн эцэст удирдагчид биш гэм зэмгүй хүмүүс дайны төлөөсийг төлдөг. Украинаас савраа тат. Энх тайван” гэх утга бүхий зүйл нийтэлсэн байна.