Украины Гадаад хэргийн сайд Оросын гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзана гэж мэдэгджээ

Украины Гадаад хэргийн сайд Оросын гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзана гэж мэдэгджээ

Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба ирэх пүрэв гараг /2022.03.10/-т ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Д.Кулеба өчигдөр /2022.03.07/ Украины телевизэд ярилцлага өгөхдөө, “Хэрвээ С.Лавров бодитой, ноцтой яриа өрнүүлэхэд бэлэн байгаа бол би ч бас бэлэн байна” гэжээ. Мөн Д.Кулеба энх тайвныг тогтоохын тулд хэнтэй ч ярина гэж нэмж хэлээ.

Эх сурвалж: CNN