Австралийн эрчим хүчний Viva компани Оросын нефтийг худалдан авахаа зогсоожээ

Австралийн эрчим хүчний Viva компани Оросын нефтийг худалдан авахаа зогсоожээ

Австралийн эрчим хүчний, “Viva компани өнөөдөр /2022.03.08/ Оросын түүхий нефтийг худалдан авахаа зогсоож, Украинд халдан довтолсоны хариуд Оросоос холдож буй компаниудын жагсаалтад нэгдэхээ мэдэгдсэн” талаар мэдээлжээ.

Австралийн Shell групп дор үйл ажиллагаа явуулдаг Viva компани "энэ аймшигт мөргөлдөөнөөс айсан. Иймд мөргөлдөөн үргэлжилж байгаа үед Оросын гаралтай түүхий нефтийн худалдан авалтаа зогсоох шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ. Сонирхуулахад, Орос улс дэлхийн түүхий нефтийн экспортын 13 хувийг бүрдүүлдэг тул Европын компаниуд газрын тосны өөр эх үүсвэр хайж эхэлжээ.  

Эх сурвалж: BBC