ОХУ-д үйл ажиллагаагаа явуулсаар байгаа  “McDonald's”, “Coca-Cola”-г бойкотлохыг уриалж эхэллээ

ОХУ-д үйл ажиллагаагаа явуулсаар байгаа “McDonald's”, “Coca-Cola”-г бойкотлохыг уриалж эхэллээ

Украины түрэмгийллийн улмаас барууны олон арван компани, сүлжээ ресторан болон брэндүүд ОХУ-ын зах зээлээс гарч буйгаа мэдэгдээд буй. Гэвч  “McDonald's”, “Coca-Cola” халдлагын эсрэг дуугарахгүй, ОХУ-д одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж буйг шүүмжилсэн иргэд цахим сүлжээнд бойкот хийх уриалга гаргаад байна.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн цахим сүлжээнд #BoycottMcDonalds, #BoycottCocaCola зэрэг хаштагууд твиттер хуудсанд давлагаалж эхлээд байгаа юм. 

Мөн “Dragon's Den”-ийн хөрөнгө оруулагч Дебора Миден олон нийтийн сүлжээгээр Coca-Cola хэрэглэхгүй байхыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC