Украин дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас, “Украины аюулгүй байдал урьдчилан таамаглах аргагүй хэвээр байна хэмээгээд хилийн нөхцөл байдал нь "маш хурдан өөрчлөгдөж болно" гэдгийг өөрийн орны иргэдэд хандаж өнөөдөр /2022.03.08/анхааруулжээ.
Мөн тус ЭСЯ иргэдэд, “хуулийг дур зоргоороо мөрддөг, баривчлагдах эрсдэлтэй, ОХУ-ыг зэвсэгт дайралт хийхэд дэмжлэг үзүүлсэн Украинтай хил залгаа Беларусь руу нэвтрэхгүй байх”-ыг сануулжээ. Цаашлаад, "Орос руу зорчих хэрэггүй" хэмээгээд "ОХУ-ын засгийн газрын аюулгүй байдлын ажилтнууд АНУ-ын иргэдийг дарамталж болзошгүй, ОХУ дахь АНУ-ын иргэдэд ЭСЯ туслах боломж хязгаарлагдмал” гэдгийг анхааруулжээ.
Эх сурвалж: CNN