Украины орон сууцны байшингуудыг Оросууд буудсаны улмаас энгийн иргэдийн амь нас эрсдэж байна гэв

Украины орон сууцны байшингуудыг Оросууд буудсаны улмаас энгийн иргэдийн амь нас эрсдэж байна гэв

Украины Онцгой байдлын албаны өнөөдөр /2022.03.08/-ийн мэдээлэлд, “Оросын арми Украины хотуудыг шөнөжин буудсаны улмаас энгийн номхон иргэд амь насаа алдаж, хохирол нэмэгдсээр байна” гэжээ.

Тодруулбал:

  • Киевээс баруун зүгт орших Жиотимир хотод Черняхив дахь нефтийн баазад гарсан галыг үүрээр өнөөдөр өглөө унтраажээ.
  • Харин Зүүн Суми хотод агаарын бөмбөгдөлтөд орон сууцны байшингууд оногдож нурж, шатжээ. Үүний улмаас нэг эмэгтэй шархдаж, есөн хүн, түүний дотор хоёр хүүхэд нас барсан гэжээ.
  • Мөн Украины өмнөд хэсэгт орших Николайев хотод орон сууцны хороололдтүймэр гарч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, таван иргэнийг нурангиас гаргаж, эмнэлэгт хүргэсэн гэв.
  • Украины зүүн хэсгийн Харьков хотын есөн давхар, 27-н орон сууц руу Оросууд буудсаны улмаас байшинд гал гарч, дөрвөн хүн амь үрэгдсэн гэж мэдээллээ.

Эх сурвалж: BBC