НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссар Ф.Гранди Украины дүрвэгсдийн урсгал хоёр саяд хүрсэн гэж мэдэгдлээ.
Тэрээр, Францын радиод ярилцлага өгөхдөө, "Энэ бол аймшигтай тоо. Олон зуун мянган хүмүүс байлдааны бүсээс зугтаж, Украины аюулгүй бүсэд орогнохыг оролдож байгаа ч, тус улсад аюулгүй орон зай багасаж байна. Иймд хүмүүс хилээр гарахыг зайлшгүй оролдох боллоо” гэжээ. Мөн тэрээр, “бараг бүх дүрвэгсэд нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настанууд байгаа хэмээгээд, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссар хийх хугацаандаа ийм давамгайллыг хараагүй” гэжээ.
Эх сурвалж: CNN