Орос улс "Хойд урсгал 1"-ийг хааснаар Европын хийн нийлүүлэлтээ зогсооно гэж сүрдүүлжээ

Орос улс "Хойд урсгал 1"-ийг хааснаар Европын хийн нийлүүлэлтээ зогсооно гэж сүрдүүлжээ

ОХУ-ын өндөр албан тушаалтан өчигдөр /2022.03.07/ Европод байгалийн хийн нийлүүлэлтээ зогсооно гэж сүрдүүлжээ. Учир нь ОХУ Европын байгалийн хийн 40 орчим хувийг хангадаг бол Герман байгалийн хийн хэрэглээнийхээ бараг 50 хувийг Оросоос авдаг байна.

Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч А.Новак телевизэд өгсөн ярилцлагадаа, “Оросыг үндэслэлгүй буруутгаж, "Хойд урсгал 2"-д хориг тавьсантай холбогдуулан бид өнөөдөр ачаалагдсан "Хойд урсгал 1" хоолойгоор дамжуулж байгаа байгалийн хийндээ хориг тавих бүрэн эрхтэй” хэмээжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен мэдэгдэлдээ, “АНУ болон холбоотнууд Оросын нефтийн импортыг хориглох арга замыг идэвхтэй судалж байгаа бөгөөд энэ нь Оросын эдийн засагт улам их хохирол учруулна” гэжээ. 

Эх сурвалж: CNN