ОХУ-ын тал “Украин Крымийг Оросынх, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч, Луганскыг тусгаар улс гэж ярих ёстой. Үүнээс гадна Украин үндсэн хуулиа өөрчилж, аль нэг блок, жишээ нь НАТО-д нэгдэх хүсэлтээсээ татгалзах ёстой” гэх шахалтыг Украинд үзүүлж буй.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский ABC телевизэд өгсөн ярилцлагадаа, “Намайг ард түмэн сонгосон. Бид бууж өгөхгүй” хэмээгээд, “Украиныг НАТО-д элсүүлэх тухайд гэвэл НАТО Оростой сөргөлдөхөөс айж, Украиныг хүлээн авахад бэлэн биш байгааг ойлгосны дараа би энэ асуудлыг сонирхохоо больсон. Бид өвдөг сөхрөн гуйхгүй” гэжээ.
Мөн тэрээр, “Донецки, Луганскын хувьд бид энэ талаар ярилцаж, эдгээр нутаг дэвсгэрүүд хэрхэн оршин тогтнох талаар тохиролцоонд хүрэхэд бэлэн байна. Миний хувьд Украины нэг хэсэг байхыг хүссэн хүмүүс тэнд хэрхэн амьдрах нь чухал. Энэ асуудал нь зөвхөн эдгээр нутаг дэвсгэрийг хүлээн зөвшөөрөхөөс илүү төвөгтэй асуудал. В.Путин мэдээллийн бөмбөлөг дотор байхаа болих хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: Varlamov news