АНУ Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьж буйгаа зарлалаа

АНУ Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьж буйгаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас авах эрчим хүчний бүх бүтээгдэхүүнд хориг тавьж буйгаа зарлалаа.

Тэрбээр өнгөрөгч шөнө Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортод хориг тавьж байна. Ингэснээр Оросын газрын тос АНУ-ын боомтууд руу нэвтрэх боломжгүй болно.  Бид дэлхий даяар, ялангуяа Европ дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргалаа. Европ дахь зарим түнш одоогоор ийм шийдвэр гаргахад бэлэн бус байгааг бид ойлгож байна. Цаашид эдгээр улс орныг эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус болгох чиглэлээр бид хамтран стратеги боловсруулна" гэжээ.

Үүнийг даган АНУ-д шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг Жо Байден хүлээн зөвшөөрөв. Тэрбээр ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавраас болж үнээ хөөрөгдөхгүй байхыг хувийн хэвшлийнхэнд уриалж "Газрын тос, байгалийн хийн болон санхүүгийн компаниудын хувьд Украины дайн үнэ өсөх шалтгаан болж байгааг бид ойлгож байна. Гэхдээ хэт өсөлт, инфляц хөөрөгдөх шалтгаан биш" гэжээ.

Эх сурвалж: CNN