Украины арми орон нутгийн цагаар гуравдугаар сарын 08 /2022.03.08/-ны өдрийн 24:00 цагт хүчин төгөлдөр болсон хамгийн сүүлийн үеийн "үйл ажиллагааны мэдээлэл"-ээ олон нийтэд хандан нийтэлжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штабын тус мэдэгдэлд, "Өнгөрсөн 24 цагийн дотор дайсан довтолгооныхоо хурдыг удаашруулж, үндсэндээ иргэний дэд бүтцэд пуужин, бөмбөгөөр цохилт өгсөн. Орос улс Киев, Сумы, Харьков, Мариуполь, Николайев, Чернигов хотуудыг бүсэлж, эзлэн авах, мөн Орос болон Крымын хойгийг хооронд нь хуурай замын коридор бий болгоход анхаарлаа хандуулж байна. Оросын арми их хэмжээний хохирол амссаар байгаа бөгөөд мөн "хээрийн шугам хоолойн сүлжээ" байгуулах замаар түлшний хангамжаа нэмэгдүүлэхийг хичээж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC