Польш улс Украинд сөнөөгч онгоц өгөх талаар ярилцсаны дараа өөрийн бүх МиГ-29 онгоцуудаа Герман дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазад байрлуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Варшавын зүгээс Киевт онгоц нийлүүлэх аливаа шийдвэрийг АНУ, Их Британийн албаны хүмүүс дэмжинэ гэж мэдэгдсэн юм. Гэхдээ онгоцуудыг Украин руу яг яаж шилжүүлэх зэрэг логистикийн томоохон бэрхшээлийг даван туулах шаардлагатай болоод байгаа аж. Учир нь Польш улс сөнөөгч онгоцуудаа Герман дахь АНУ-ын үндсэн агаарын баазад байрлуулахад бэлэн гэж мэдэгдсэн ч АНУ үүнийг бидэнтэй зөвлөлдөөгүй гэж мэдэгдээд, "боломжгүй" гэж үзсэн байна.
Эх сурвалж: BBC