Энэ гуравдугаар сарын 04-ны өдөр /2022.03.04/ БНСУ-ын Пуханд их сургуулийн нэгэн эмэгтэй оюутан явж байсан таксинаас унаж нас барсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, тус 20 гаруй насны оюутан сууж явсан таксинаасаа үсэрч, өөр автомашинд дайруулж амиа алдсан талаар холбогдох албанаас мэдээлжээ. Хэрэг гархийн өмнө тэрбээр найз залуу руугаа бичсэн зурвас нь “Такси буруу тийшээ яваад байна. Айж байна” гэх утга бүхий байсан ч таксины жолооч болох 60 гаруй насны эрэгтэй зорьсон газраа буруу ойлгосон учраас буруу зүгт явсан гэж мэдүүлсэн байна. Иймд хохирогчийн төрсөн дүү хэргийн үнэнийг илчлэх хүсэлтийг Ерөнхийлөгчийн Хөх ордонд гаргажээ.
Эх сурвалж: Yna