Оросууд Украинд цэргийн түрэмгийлэл хийж байгаа тул АНУ болон НАТО-гийн холбоотнуудад учирч болзошгүй аливаа аюул заналхийллийг эсэргүүцэх зорилгоор Польш руу хоёр "Патриот пуужингийн батерей"-г илгээж байна гэж АНУ-ын Европын командлалын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2022.03.08/ орой мэдэгджээ.
Патриотууд нь агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем бөгөөд энэ нь ойрын тусгалын баллистик пуужин, онгоц, далавчит пуужингуудыг сөрөн, устгах зориулалттай ажээ.
Энэ талаар АНУ-ын Европын командлалын командлагч генерал Волтерс ярихдаа, “АНУ-ын арми Патриот батерейг Польш руу байрлуулахыг даалгасан. НАТО-гийн нэг гишүүн рүү халдлага үйлдэх нь бүх гишүүн рүү халдаж байна гэсэн үг. Бидний хийж буй алхам нь түрэмгийллийг таслан зогсоож, холбоотнуудаа тайван байлгах зорилготой” гэжээ.
Эх сурвалж: CNN