В.Зеленский Их Британийн парламентад үг хэлэхдээ “Бид ямар ч үнээр хамаагүй эх орноо хамгаална” гэжээ

В.Зеленский Их Британийн парламентад үг хэлэхдээ “Бид ямар ч үнээр хамаагүй эх орноо хамгаална” гэжээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч шөнө Их Британийн парламентад үг хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.

Тэрбээр “Өдөр бүр бидний эхлүүлээгүй дайн өрнөж байна. Сургууль дээр бөмбөг унаж байна. Сүмүүдийг бүгдийг нь устгасан. Хүүхдийн эмнэлгүүд ч дайралтад өртсөн. Украины зарим хотод хоол хүнс, ус багасан байна” гэжээ. Мөн Их Британд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, хориг арга хэмжээгээ улам чангатгахыг уриалахын сацуу Украины В.Путины эсрэг байр суурийг Их Британийн дэлхийн хоёрдугаар дайны үед Германы эсрэг үзэл баримтлалтай харьцуулсан байна.

Мөн тэрбээр “ Нацистууд танай улстай тулалдаж эхлэхэд та бүхэн эх орноо алдахыг хүсээгүй учраас тэмцэх шаардлагатай болсон. Бид эцсээ хүртэл явна, тэнгис, далайд тулалдана, агаарт хүч нэмэх болно. Бид ямар ч үнээр хамаагүй эх орноо хамгаална. Наран шарлагын газрууд, буух зурвас, талбай, гудамж, толгодод ч тулалдах болно”  хэмээн Уинстон Черчиллийн “Бид далайн эрэг дээр тулалдах болно” илтгэлийн хэсгээс иш татжээ. 

Украины Ерөнхийлөгч Владимр Зеленский Их Британийн парламентын танхимд үг хэлэв

Үүгээр ч зогсохгүй Шекспирийн “Орших уу, эс орших уу” хэмээх үгийг хэлж “Украин эрх чөлөөтэй оршихоор шийдсэн” гэжээ. Түүнийг үг хэлсний дараа Ерөнхий сайд Борис Жонсон болон парламентын гишүүд босож алга ташин, зарим нь нулимс дуслуулсан байна. В.Зеленский Их Британийн парламентад үг хэлсэн нь түүхэнд бичигдэх үйл явдал хэмээн судлаачид онцолж байна. Учир нь тус улсын парламентийн түүхэнд гадаадын удирдагч үг хэлж буй анхны тохиолдол энэ байлаа.

Эх сурвалж: Aljazeere