ОХУ-ын Үндэсний гвард "Украины цөмийн станц"-д хяналтаа  бүрэн тавьсан гэж Москвагаас мэдэгдлээ

ОХУ-ын Үндэсний гвард "Украины цөмийн станц"-д хяналтаа бүрэн тавьсан гэж Москвагаас мэдэгдлээ

“Оросын үндэсний гвард Украины Запорожье атомын станцыг бүрэн хяналтандаа авч байна” гэж ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Тус мэдээлэлд, “тус үйлдвэрийн ажилчид одоо хэвийн ажиллаж байгаа бөгөөд түүнийг хамгаалж байсан Украины цэргүүд зэвсгээ тавьж, бууж өгсөн” гэжээ. Учир нь Украины эрчим хүчний яамнаас, “Оросын цэргүүд үйлдвэрийн ажилчдыг эрүүдэн шүүж байна гэж буруутгаж, ажилчдыг барьцаалсан” гэж мэдэгдэж байсан билээ. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Оросын арми олон цагаар буудсаны эцэст Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц болох тус үйлдвэрийг булаан авсан юм.

Эх сурвалж: BBC