Ши Жиньпин: ОХУ-ын эсрэг барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч буйг эсэргүүцэж байна

Ши Жиньпин: ОХУ-ын эсрэг барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч буйг эсэргүүцэж байна

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өнөөдөр өглөө Орос-Украйны хооронд үүсээд буй асуудлаар Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай виртуал уулзалт хийжээ. Энэ үеэр Ши Жиньпин “Хятад улс Украины хямралыг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаа”-г мэдэгдсэн байна.

Энэ талаар тэрбээр “Хятад улс Франц, Герман, ЕХ-той уялдаа холбоотой харилцаж, холбогдох талуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй харилцан ажиллах болно. Манай улс үүсээд буй асуудлыг энх тайвнаар зохицуулахад тусламж үзүүлэхэд бэлэн" гэжээ. Мөн барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч буйг эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал “цар тахлын үед эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь зохисгүй" гэж үзсэн аж.

Германы канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар

Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Олаф Шольц, Эммануэль Макрон нартай ярилцах үеэр Ши Жиньпин Украины нөхцөл байдал сэтгэл түгшээж, Европ тивд дахин дайн дэгдэж байгаад гүнээ гашуудаж байна. Хятад улс Украинд цаашид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг”  мэдэгдсэн талаар дурдсан байна.

Харин Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар энхийн хэлэлцээг дэмжихийн тулд Хятадтай хамтран ажиллаж харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа онцолжээ. Хятад, Орос хоёр улс барууны эсрэг стратегийн сонирхолтой боловч Украины түрэмгийлэл тэдний найрамдлыг сорьж байна. Хятадын зүгээс Оросын халдлагыг шууд буруушаагаагүй ч илт дэмжихгүй байгаа. Учир нь давхар олон улсын хоригт орох эрсдэлтэй хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө