Батлан ​​хамгаалах хэрэгслийг ховор хандивладаг Япон улс Украинд сум нэвтэрдэггүй хантааз илгээжээ

Батлан ​​хамгаалах хэрэгслийг ховор хандивладаг Япон улс Украинд сум нэвтэрдэггүй хантааз илгээжээ

Японы Өөрийгөө хамгаалах хүчин өчигдөр /2022.03.08/ Украин руу сум нэвтэрдэггүй хантааз илгээсэн нь дэлхийн хоёрдугаар дайны дараа тус улсын хийсэн ховор алхам гэж Олон улсын мэдээллийн агентлагууд онцолж байна.

Учир нь Япон улс анх удаа сум нэвтэрдэггүй хантаазыг хилийн чанадад илгээж байгаа юм. Энэ тухай Японы Батлан ​​хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, “Японоос батлан ​​хамгаалахын хангамжийг шилжүүлэхийг хориглосон хатуу удирдамжийг өөрчилж, Украинд батлан ​​хамгаалах хэрэгсэл өгөхийг зөвшөөрсөн. Айчи муж дахь Комаки агаарын баазаас хөөрсөн Японы Өөрийгөө хамгаалах хүчний онгоцоор нийлүүлсэн” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN