ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний дараа Украиныг орхин дүрвэсэн хоёр сая хүний дотор ойролцоогоор 800 мянга нь хүүхэд байгаа гэж “Хүүхдийг ивээх сан”-аас мэдэгдлээ.
Тус мэдээлэлд, “Тэдний ихэнх нь бие даан аялж үзээгүй, дагалдан яваа хүнгүй ирдэг. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ хамгаалахын тулд цөхрөнгөө барсан, зүрх шимшрүүлэх арга хэмжээг авч байна. Үүнд, хүүхдүүдээ хөршүүд, найз нөхөдтэйгөө хамт явуулах, мөн гэр орноо хамгаалахын тулд гэртээ үлдэх зэрэг орж байна” гэж “Хүүхдийг ивээх сан”-ийн ажилтан И.Сагоян хэлжээ.
Эх сурвалж: BBC