“Донбасст довтлохоор бэлтгэж байсан Украины баримтууд Оросын армид ирсэн” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ

“Донбасст довтлохоор бэлтгэж байсан Украины баримтууд Оросын армид ирсэн” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, “Киев гуравдугаар сард Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагч Донбасст довтлох ажиллагаа явуулахаар бэлтгэж байсныг нотолсон Украины Үндэсний гвардийн баримт бичгүүд Оросын армийн мэдэлд ирсэн. Орос улс Бүгд найрамдах Донецки, Луганскы улс руу Украины цэрэг цохилт өгөх гэж байсан довтолгоог урьдчилан сэргийлж, таслан зогсоосон” гэж өнөөдөр /2022.03.09/ мэдэгджээ.

Оросын Батлан хамгаалах яамны тус мэдээллийг олон улсын хэвлэлийн агентлагууд “тэд өөрсдийгөө зөвтгөх” арга саамыг хайж байна гэж мэдээлж байна.

Учир нь ОХУ-ын тал “Украин Крымийг Оросынх, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрч, Луганскыг тусгаар улс гэж ярих ёстой. Үүнээс гадна Украин үндсэн хуулиа өөрчилж, аль нэг блок, жишээ нь НАТО-д нэгдэх хүсэлтээсээ татгалзах ёстой” гэж Украинд шахалт үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: Varlamov news