Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин Оросын онгоцны эсрэг "их амжилт" үзүүлж байна гэжээ

Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин Оросын онгоцны эсрэг "их амжилт" үзүүлж байна гэжээ

Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин "Оросын орчин үеийн байлдааны нисэх онгоцны эсрэг ихээхэн амжилт гаргасан” гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яам өнөөдөр /2022.03.09/ твиттер хуудастаа мэдэгджээ.

ОХУ-ын түрэмгийллийн талаарх сүүлийн үеийн тагнуулын мэдээнд, “Оросын цэргүүд Киевийн баруун хойд хэсэгт байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа ч ямар нэгэн "амжилт" гаргаж чадаагүй. Украины Харьков, Чернигов, Сумы, Мариуполь хотууд "Оросын армид бүслэгдсэн хэвээр байгаа бөгөөд хүчтэй буудлагад өртсөөр байна" гэжээ. 

Эх сурвалж: CNN

Гуравдугаар сарын 8-нд Украины Харьков хотын эвдэрсэн барилгад хэвтэж буй Оросын Су-34 бөмбөгдөгч онгоцны сүүлний босоо сэрвээний хажуугаар Украины цэргийн албан хаагч явж байна (Andrew Marienko/AP)