ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинаас нийт 2 сая гаруй иргэн гэр орноо орхин хөрш зэргэлдээх орнууд руу дүрвэжээ. Тэдгээрийн 800 мянга орчим нь насанд хүрээгүй хүүхэд байгаа талаар “Хүүхдийг ивээх сан” мэдээлсэн юм. Хүүхдүүдийн ихэнх нь бие даан аялж үзээгүй бөгөөд харгалзах хүнгүй ирцгээсэн байна.
Тэдгээрийн нэг болох 11 настай Хассан хэмээх хүүгийн түүх хэдхэн хоногийн өмнө олон хүний зүрхийг шимшрүүлсэн билээ. Хассан хүү энэ сарын 6-ны өдөр Украины зүүн өмнөд мужийн Запорожье хотоос ганцаараа 1200 км замыг туулан Словакийн хил дээр иржээ. Хүү жижиг цүнх үүрч, гялгар уут барьсан байсан бөгөөд гар дээр нь Словак дахь хамаатан садантай нь холбогдох утасны дугаар бичсэн байсан юм.
Хүүгийн ээж Жулия, өндөр настай ээжтэйгээ одоо Запорожье хотод байгаа аж. Тэдний байгаа хот руу Оросууд дайрч эхэлсэн тул Жулия ээжийгээ орхиж чадалгүй аргагүйн эрхэнд хүүгээ ганцааранг нь галт тэргэнд суулган явуулсан байна. Одоо Славакийн албаны хүмүүс хүүгийн ээж, эмээ хоёрт туслах хандивын аяныг эхлүүлээд байна.
Эх сурвалж: BBC