Украины Тэргүүн хатагтай Олена Зеленска: В.Путиныг зогсоохгүй бол дэлхий дээр аюулгүй газар гэж үлдэхгүй

Украины Тэргүүн хатагтай Олена Зеленска: В.Путиныг зогсоохгүй бол дэлхий дээр аюулгүй газар гэж үлдэхгүй

Украины Тэргүүн хатагтай Олена Зеленска Оросын түрэмгийллийн асуудлаар Олон улсын хамтын нийгэмлэгт хандан захидал илгээснээ мэдэгдлээ. Тэрбээр захидалдаа дайны үеэр ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тохиолдсон аймшигт явдлуудын талаар өгүүлсэн байна.

Тодруулбал,

  • "Найман настай Алис охиныг өвөө нь хамгаалах гэж оролдож байхдаа Охтыркагийн гудамжинд харамсалтайгаар амь насаа алдсан.
  • Киев хотод болсон буудлагын үеэр Полина хэмээх охин эцэг, эхийнхээ хамтаар буудуулж амиа алдсан.
  • 14-хөн настай Арсений хэмээх хүү толгойдоо бэртэл авсан бөгөөд түргэн тусламжийн машин ирж чадаагүйгээс амь аврагдаж чадалгүй хорвоог орхисон.

Орос улс энгийн иргэдийн эсрэг дайн хийхгүй гэж хэлсэн ч би захидалдаа амь эрсэдсэн хүүхдүүдийн талаар бичлээ” хэмээгээд дүрвэгсдийг хүлээн авсан Олон улсын хамтын нийгэмлэг болон хөрш зэргэлдээ орнуудад талархал илэрхийлжээ. Түүнчлэн Олена Зеленска өөрийн нөхөр Владимр Зеленскийгийн барууны орнуудад хэлсэн уриалгыг давтсан байна. Тодруулбал, Украинй ерөнхийлөгч Владимр Зеленский барууны орнуудад нислэг хориглох бүс тогтоохыг уриалсан юм. Гэвч НАТО түүний уриалгыг дэмжээгүй.

Энэ талаар Олена Зеленска “Бидэнд “тэнгэрийг” хаах эрх мэдэлтэй хүмүүс хэрэгтэй байна. Агаарын орон зайг хаавал бид газар дээрх дайныг өөрсдөө зохицуулах болно. Украины дайн бол дэлхийн нэг жижиг хэсэгт болж байгаа дайн биш. Энэ бол Европ дахь дайн юм. Хэрэв бид цөмийн дайн эхлүүлнэ гэж сүрдүүлсэн Путиныг зогсоохгүй бол  дэлхий дээр аюулгүй газар гэж үлдэхгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC