Өчигдөр/2022.03.08/ Украины Сумы хотод Оросын агаарын цохилтод 22 хүн өртөж амь үрэгдсэн талаар ВВС мэдээллээ. Амиа алдагсдын дотор гурван хүүхэд байсан аж.
Сумы хотын захирагч Дмитрий Живицкий “Оросууд орон сууцны хорооллыг бөмбөгдсөн. Энэ бол үй олноор хөнөөсөн хэрэг" гэжээ. Мөн тэрбээр “Telegram” дээр “Нэг орой гурван удаагийн бөмбөгдөлт...Аймшигтай шөнө байлаа” гэж бичжээ. Бөмбөгдөлтийн улмаас зургаан байшин сүйрсэн бол, 20 орчим байшин хэсэгчлэн нурсан байна.
Украины хэвлэлүүдийн мэдээлж буйгаар ОХУ хүмүүнлэгийн коридор нээхийг зөвшөөрч, хотыг бөмбөгдөхөө түр зогсоосны дараа Сумигаас 5 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: BBC