Европийн холбоо "Оросын эсрэг дөрөв дэх хориг арга хэмжээгээ олигархи, улс төрчдийг онилоод байна" гэв

Европийн холбоо "Оросын эсрэг дөрөв дэх хориг арга хэмжээгээ олигархи, улс төрчдийг онилоод байна" гэв

Европын Холбоо Украинд түрэмгийлсэн Оросын эсрэг дөрөв дэх удаагийн хориг арга хэмжээг баталлаа гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өнөөдөр /2022.03.09/ мэдэгдлээ.

Тэрээр твиттер хуудастаа, "Оросын Украины эсрэг цэргийн түрэмгийллийн хариуд авах хориг арга хэмжээний торыг бид улам чангатгаж байна" гэжээ. 

Мөн Европын Холбооны Зөвлөлийн Францын Тэргүүлэгчдийн газар мөн твиттер хуудсаараа дамжуулан, Европын холбооны элчин сайд нар "Оросын Украинд хийсэн түрэмгийллийн ажиллагаанд оролцсон удирдагчид болон Оросын олигархиуд, тэдний гэр бүлийн гишүүдэд чиглэсэн шинэ хориг арга хэмжээг баталсан" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN