АНУ Орост "эдийн засгийн дайн" зарлалаа гэж Кремль өнөөдөр /2022.03.09/ мэдэгдлээ. Учир нь өчигдөр /2022.03.08/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, “Оросын эдийн засгийн "гол судас"-ыг онилохын тулд тус улсын нефть, байгалийн хий, нүүрсийг АНУ-д импортлохыг хориглож байгаагаа зарласан” юм.
Иймд, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдээлэл хийж, “АНУ Орост эдийн засгийн дайн зарласан нь эргэлзээгүй бөгөөд тэд энэ дайныг хийж байна. Энэ бол бодит үнэн” гэж мэдэгдлээ. Түүнээс сэтгүүлч, “эдийн засгийн энэ нөхцөлөөс гарахын тулд юу хийх ёстой вэ гэж асуухад, Д.Песков "Оросын ашиг сонирхолд нийцсэн бүхнийг хийнэ" гэж хариулжээ.
Сонирхуулахад, Орос Украин руу түрэмгийлснээс хойш барууны орнууд ОХУ-ын эсрэг хэд хэдэн эдийн засгийн хориг арга хэмжээ авсан бол Европын холбоо өнөөдөр /2022.03.09/ дөрөв дэх удаагийн хориг арга хэмжээгээ авч буйгаа зарлаад байна.
Эх сурвалж: CNN