Хятад улс Украинд 790 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ

Хятад улс Украинд 790 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Украинд 5 сая юань буюу ойролцоогоор 791 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэж, тусламжийн эхний хэсэг өнөөдөр /2022.03.09/ Бээжингээс хөдөлсөн гэжээ.

Энэ талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян, “Хүнс, өдөр тутмын хэрэгцээний зүйлс багтсан тусламжийг Украины хүсэлтээр олгож байгаа бөгөөд тус улсын Улаан загалмайн нийгэмлэгт "аль болох хурдан" хүргэх болно” гэж мэдэгджээ. Сонирхуулахад, Бээжин Украины дайныг “Оросын түрэмгийлэл” гэж нэрлэхээс байнга татгалзаж байгаа талаар CNN агентлаг дурджээ.

Эх сурвалж: CNN