Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хориглолоо

Төв аймгийн Зуунмод суманд электрон тамхи худалдахыг хориглолоо

Өнөөдөр /2022.03.10/ Төв аймгийн Зуунмод суманд хүүхдийн төлөө салбар зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, өсвөр үе хүүхдүүдийг хорт зуршлаас сэргийлэх зорилгоор электрон тамхины худалдааг хориглохоор болжээ.

Энэ талаар Зуунмод хотын хэвлэл цахим хуудаснаа, "Хүүхдийн салбар зөвлөл анхдугаар хуралдаанаар 2022 оны төлөвлөгөөгөө баталж Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх, хүүхдийн чуулган хуралдуулах, электрон тамхины худалдааг хориглох, хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах, сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ" гэсэн байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө