ОХУ Украин руу халдан довтолсноос хойш 2 сая гаруй иргэн Польш, Словак зэрэг хөрш орнууд руугаа дүрвээд байна. Украины засгийн газар 18-60 насны эрэгтэйчүүдийг хилээр гарахыг хориглож, цэргийн бэлэн байдал зарласны дараа эмэгтэйчүүд, хүүхдүүд дүрвэх нь түгээмэл байгаа талаар тус улсын Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлжээ.
Дүрвэгсдийг хилээр гаргахад ачаа тээш зэргийг нь хориглож байгаа тул ихэнх нь юу ч үгүй очдог байна. Тэгвэл Польшийн хил дээр дүрвэгсдэд зориулж өндөр настны тэргэнцэр, өвлийн хүрэм, живх, хүүхдийн тэрэг тоглоом зэргийг хүмүүс сайн дураараа авчрах болжээ.