“Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин Оросын армийг үндсэндээ хориглож чадаж байна” гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ.
Тодруулбал, "ОХУ-ын агаарын хүчний давуу талыг үгүйсгэсэн олон тооны агаарын довтолгооноос хамгаалах системүүд нь Оросын агаарын цэргийн хүчин Украины агаарын орон зайг орхиход хүргэж байна. Хэдийгээр Оросын зарим нисэх онгоцнууд довтолгоо хийхээр Украины агаарын орон зайд хурдан нэвтэрсэн ч Оросын хуурай замын хүчинд тэднийг хамгаалалтдаа авч чадахгүй байна” гэж АНУ-ын албаны хүн мэдэгдсэн байна. Орос ойролцоогоор 20-25 нисдэг тэрэг болон бусад 15-20 нисэх онгоцоо алдсаны зэрэгцээ танк, хуягт техник зэрэг олон зуун машинаа алдсан гэж албаны хүн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN