“Украины арми нийслэл Киев хотыг хамгаалахын тулд Оросын хүчний эсрэг сөрөг довтолгоонд орлоо” гэж Украины олон нийтийн суваг мэдээллээ. Энэ талаар Дотоод хэргийн сайд В.Денисенко, “Шөнө нэлээд хүнд байсан, гэхдээ Украины арми Киевийн ойролцоо сөрөг довтолгоонд орсон гэж хэлж болно" гэж мэдэгджээ. Мөн тэрээр, “өглөө /2022.03.10/ Киевийн баруун захад их бууны тулаан сонсогдсон. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга" гэжээ.
Эх сурвалж: BBC