Украины амьтны хүрээлэнд хүнсний нөөц хомстож, олон мянган амьтдыг Польш руу нүүлгэн шилжүүлжээ

Украины амьтны хүрээлэнд хүнсний нөөц хомстож, олон мянган амьтдыг Польш руу нүүлгэн шилжүүлжээ

Украины нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын амьтдын хүрээлэнд хүнсний нөөц хомстож, олон мянган амьтдыг нүүлгэн шилжүүлжээ.

Тодруулбал, арслан, цөлийн ирвэс, бар тэргүүтэй амьтдыг ачааны машинд зөөвөрлөж Польшийн амьтны хүрээлэн рүү шилжүүлжээ. Энэ талаар Украины амьтны хүрээлэнгийн ажилтан хэлэхдээ, "Хотуудад болж буй бөмбөгдөлтийн бүсээс зайлсхийхийн тулд бид их замыг тууллаа. Замуудад том нүх үүссэн тул том автомашин ч явах боломжгүй болсон байлаа. Амьтдаа аюулгүй авчирсандаа итгэж ч чадахгүй байна” гэжээ. Одоогоор амьтдыг Польшид түр хугацаанд амрааж, дараа нь Бельгийн амьтан хамгаалах газар руу явуулж магадгүй аж.

Эх сурвалж: nypost