ХБ-ны чанаргүй зээлдэгч ангилалд орсон дараах компаниуд 16 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийжээ

ХБ-ны чанаргүй зээлдэгч ангилалд орсон дараах компаниуд 16 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийжээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлдэгч нарын талаарх мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ. 

Тэгвэл зээлдэгч нар 48 хоногийн хугацаанд нийт 78 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийжээ. Харин үүнээс чанаргүй зээлдэгч ангилалд орсон компаниуд 16 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийжээ.

Тодруулбал, "Алтай констракшн"-ы Бат-Эрдэнийн "Монгол драй милк" ХХК 1.2 тэрбум, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын "Монполимент" ХХК 9.9 тэрбум, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн "Монгол эм импекс концерн" ХХК 2.9 тэрбум, Яс боловсруулах үйлдвэр буюу "Кредос" ХХК  19.4 сая төгрөг, “Хатант интернэшнл” ХХК 1.6 тэрбум, Ган хүдэр орд ХХК 26.5 сая төгрөг, "Пи си вай” ХХК 10 сая төгрөг, "Модун" ХХК 52 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийжээ. 




Өнөөдөр могой өдөр

50 минутын өмнө