Арван жил саатсан Түлэнхийн төвийн барилга дээр өнөөдөр Улсын комисс ажиллаж хяналт, шалгалт хийнэ

Арван жил саатсан Түлэнхийн төвийн барилга дээр өнөөдөр Улсын комисс ажиллаж хяналт, шалгалт хийнэ

Арван жил саатсан Түлэнхийн төвийн барилгыг энэ сард ашиглалтад оруулна хэмээн албаныхан өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Түлэнхийн төвийн А блокт Улсын комисс ажиллах аж. Тодруулбал, барилгын гүйцэтгэлийн явцтай танилцах бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.   

Шинэ Түлэнхийн төв нь долоон давхар, үндсэн гурван блокоос бүрдэж буй. А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажиллаж байгаа юм.

 




Өнөөдөр могой өдөр

40 минутын өмнө