Өнөөдөр /2022.03.11/ Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Үүнд, “Одоогоор хилийн цаана ачаа бараагаа оруулахаар овоорсон иргэдийн оочер дараалал цэгцрэх шатандаа явж байна. Эрээний боомтоор автомашиныг сугалаагаар оруулж эхэлсэнд иргэд бухимдалтай байгаа ч үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт хилийн боомтоор нэвтрүүлж байгаа ачаа тээврийн жолоочдын дунд сугалаа явуулж байгаа гэдэг бол ташаа мэдээлэл. БНХАУ-ын талаас сугалааны зарчмаар явагддаг аппликейшнээр нэвтрэх дугаарыг олгож байгаа учраас бид дээрх зохицуулалтаар явахаас өөр сонголтгүй. Иймд жолоочид ачаа барааг хүндрэлгүй нэвтрүүлж эхлэхэд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.