Зам тээврийн ослоор 11 хүн амиа алджээ

Зам тээврийн ослоор 11 хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрт шуурхай удирдлагын хэлтэст гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд зам тээврийн ослын 1345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээллийг шийдвэрлэн ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж, бэртсэний 11 хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас 11 хүний амь хохирсны хоёр нь нийслэлд, орон нутагт есөн хүний амь хохирсон байна.
 
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
 
Нийслэлд:
  • Явган зорчигчийг мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж,  16 хүн гэмтэж,  нэг хүний амиа алджээ .
  • Мөргөлдөх хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүний амь эрсэджээ.
  • Үл хөдлөх  зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг  хүн гэмтсэн.
Орон нутагт:
  • Онхолдох хэлбэрээр долоон осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтэж, зургаан хүний амиа алджээ.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж,  хоёр хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж гурван хүний амь эрсэджээ.
  • Үл хөдлөх  зүйл мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж нэг хүн гэмтсэн.
Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж 11 хүүхэд гэмтэж, хоёр хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай юм. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.
 
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27: Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг
 
27.2. б “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлэн өгсөн байдаг. Иймд иргэд та бүхэн бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байна.
 
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.



Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө