Энэ оны гуравдугаар дугаар сарын 08-11ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага чуулга уулзалт боллоо. Уг чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж ХХААХҮЯ-ны дэд сайд Г.Батсуурь явсан юм. Тэрээр Ази тивийн сүүний түншлэлийг Улаанбаатар хотод байгуулж, үйл ажиллагааг өргөжүүлж буй тухай онцолжээ. Мөн Дэлхийн сарлагийн холбоог Монгол Улсад үүсгэн байгуулах санаачилга гаргажээ.