Украин Улсын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас анхааруулга гаргажээ.
Үүнд, “Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй. Иймд ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт иргэддээ анхааруулж байна” гэв.