ШУУРХАЙ: Хаан банк 500 ажилтандаа чөлөө өгч, жагсаалд оролцуулах асуудлаар хуралдаж байна

ШУУРХАЙ: Хаан банк 500 ажилтандаа чөлөө өгч, жагсаалд оролцуулах асуудлаар хуралдаж байна

Сүхбаатарын талбайд "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр/2022.04.07/ жагсаалыг үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж, зарим иргэнийг баривчилсан нь олны дургүйцлийг хүргээд байгаа.

Уг баривчилгааг эсэргүүцсэн иргэд  ч мөн өнөөдрийн жагсаалд оролцож байна. Тэгвэл Хаан банк 500 ажилтнаа жагсаалд оролцуулахаар  яг одоо хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хэрэв хуралдаанаар дэмжигдвэл Төв салбарын 500 ажилтандаа нэг өдрийн чөлөө өгч, жагсаалд оролцуулах аж.