СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чулуутын хавцлаас унаж амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чулуутын хавцлаас унаж амь насаа алджээ

Өчигдөр /2022.04.07/ Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн “Намшир” гэдэг газар 59 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Чулуут гол”-ын хавцал руу осолдож нас баржээ.

Тодруулбал, Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон Цагдаагийн газрын алба хаагчид 14:00 цагт хөдөлж, хавцалын 8 метрийн өргөнтэй голыг завиар хөндлөн туулж 17:25 цагт очиж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан эрэгтэйн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.