Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэдийг хэлний шалгалт болон бүртгэл дээр урьдчилан бэлдэх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл гаргалаа.
Тодруулбал, Гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд бүртгэх юм. Бүртгэл цахимаар явагдах юм байна. Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь тус улс руу явсан байна.
Гэрээт ажилтан илгээгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт, шаардлага үүсээд буйг харуулж байгаа юм.
Өмнө нь буюу цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй аж. Тэдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгджээ. 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байгаа аж.