"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал энэ сарын 7,8,9,10,11-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Жагсаалд эхний гурван өдөр олон залуус нэгдэж, Ерөнхий сайдтай уулзаж шаардлага хүргүүлээд байсан. Үүний дараа Засгийн газар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан ч зарим иргэд илүү үр дүнтэй шийдвэр хүлээж төв талбайд хоногоор суусаар байгаа юм. Өнөөдрийн байдлаар 20-30 залуус жагсаалаа үргэлжлүүлсээр байна.