Зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтооно

Зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтооно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн А/86 тоот тушаалаар “Зэрэглэл тогтоох ажлын хэсэг байгуулах тухай” тушаал батлагдсан. Дээрх тушаалын дагуу энэ оны дөрөв, тавдугаар сард зэрэглэл тогтоох ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Аялал жуулчлалын хөгжлийн төв 2020-2021 онд нийт 12 байгууллагаас албан ёсоор зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоох хүсэлт хүлээн авсан байна. Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 576 амралтын газар, жуулчны бааз байдгаас 151 нь нийслэл орчимд байрлалтай. Жуулчны баазуудын дийлэнх нь 5-10 дугаар сард ажилладаг байна. Харин 400 гаруй зочид буудал байдаг аж.