Үнийн өсөлт, татварын дарамтад сөхөрсөн иргэд, УИХ-ын даргын “Хэмнэе” гэх мэдэгдлийг эсэргүүцэж, төв талбайд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн жагсаж эхэлсэн. Жагсаалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдэнтэй уулзаж 15 зүйл бүхий шаардлагыг хүлээн авч, Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж хэлэлцүүлсэн.
Уг хуралдаанаас “Үнийн өсөлтийн асуудлаар дөрөвдүгээр сарын 15-ны дотор хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барина” гэдгээ амласан юм.
Үүний дараа ихэнх залуус, “Засгийн газар бирд биш тиймээс хүлээх хэрэгтэй, хэрэв асуудлыг нэг өдрийн дотор шийднэ гэвэл дараагийн үр дагавар шууд ядуурал болно гэхчлэн олон талаас нь харж тарцгаасан” бол зарим иргэд, "бодитой үр дүнд хүрсэнгүй хэмээн одоог хүртэл төв талбайд жагссаар байна. Өнөөдөр тэдгээр залуусын төлөөлөл төв талбайд тав дахь өдрөө “бодит үр дүнд хүрч, ажлаа хий, ирээдүй чинь энд байна. Та нар хаана байна” гэсэн уриа лоозонтой зогсож байгаа юм.
Одоогын байдлаар 16-30 насны 20 орчим иргэд нэгдээд байгаа аж. Тэд өчигдөр /2022.4.10/ орсон цаснаар өдөржин жагсаж Сүхбаатарын талбай дээр хоножээ.
Тэдний зүгээс үнийн өсөлтийг бууруулахад арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн Засгийн газар чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардаж байгаа юм.
ФОТО: