Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймаг, Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Нарийний-Аараг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 245 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т,  Ө-45°34’12.0″ , У-98°22’48.0″ 04.12-ны өдрийн 00:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.