30 метр орчим өндөр хаднаас 150 бог малыг буулгаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ

30 метр орчим өндөр хаднаас 150 бог малыг буулгаж, эзэнд нь хүлээлгэн өгчээ

Ховд аймаг, Мөнххайрхан сумын Алаг багийн “Хар дав” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т малчин Э, 150 бог малыг хаднаас буулгах боломжгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 15:15 цагт очиход малчин Э 150 бог малаа 30 метр орчим өндөр хаднаас буулгах боломжгүй байсныг 02:30 цаг ажиллан буулгасан.