Хилчид ихэр охидыг эсэн мэнд өлгийдөн авчээ

Хилчид ихэр охидыг эсэн мэнд өлгийдөн авчээ

Мэнэнгийн хилчид Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн малчин өрх н.Амархүүгийн гэр бүлийн ихэр охиныг эсэн мэнд өлгийдөн авчээ.

Ихэр охины ээж Д.Лхамсүрэн аймгийнхаа төв орох боломжгүй байсан тул Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Эрүүл мэндийн төв анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэсэн байна. Эх үрсийн биеийн байдал сайн байна гэж Хил хамгааллах байгууллагаас мэдээллээ.