Залуус өнөөдөр төв талбайд жагссангүй

Залуус өнөөдөр төв талбайд жагссангүй

“Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуус Сүхбаатарын талбайд цугларч таван өдрийн турш “Ажлаа хий, үнийн хэт хөөрөгдөлд ард түмэн цөхөрч байна” гэхчлэн тулгамдаж буй асуудлаа бичсэн лоозон барьж жагссан.

Эхний гурван өдөр жагсагчдын тоо эрс нэмэгдэж, хоёр дахь өдрийн /2022.04.08/ жагсаалыг цагдаагийн байгууллагаас албадан тараасан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гурав дахь өдөр /2022.04.09/ жагсагчидтай уулзаж, 15 зүйл шаардлагыг хүлээн авч Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарласан.

Тэрбээр 11 асуудлыг Засгийн газар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой. Мөн энэ сарын 15-ны дотор үнийн хөөрөгдлийн асуудал дээр төсөл гаргаж, Улсын Их Хуралд өргөн барина гэдгээ амлаж, жагсагчдыг тарахыг уриалсан юм.

Ингэснээр ихэнх иргэд шийдвэрийг хүлээн авч тарсан бол, зарим иргэд дорвитой үр дүн хүлээн жагсаж, бухимдсан иргэн согтуугаар машинтайгаа Төв талбайд явж эсэргүйцлээ илэрхийлээд байсан.

Харин одоогийн байдлаар жагсагчид тарж, Төв талбай хоосон байна. “Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын жагсаал таван өдрийн турш үргэлжилж, өнөөдөр /2022.04.12/ дууслаа.

 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө