НПГ: “Бэрэн групп”-ын үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээгүй, шилжилт хөдөлгөөнийг хаасан

НПГ: “Бэрэн групп”-ын үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээгүй, шилжилт хөдөлгөөнийг хаасан

“Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг.

Харин зээлийн барьцаанд Сүхбатаар дүүргийн арваннэгдүгээр хороо долдугаар хороолол буюу Хангай хотхоны 518 дугаар байрыг бүхэлд нь 2018 оны тавдугаар сарын 24-ны өдөр, 519-524 дүгээр байрыг 2017 оны аравдугаар сарын 19-ны өдөр зээлийн барьцаанд тавьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас "Одоогийн байдлаар “Бэрэн групп” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээгүй, харин шилжилт хөдөлгөөнийг хаасан. Хэргийг мөрдөж эхэлснээс хойш бусдад худалдаж, борлуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй" болохыг мэдэгдсэн байна.