ЗГ: Монголын залуучуудын холбооны байрыг хууль бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон

ЗГ: Монголын залуучуудын холбооны байрыг хууль бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон

Бид /Isee.mn/ өмнө нь “Монголын залуучуудын холбооны байранд лоунж, ресторан үйл ажиллагаа явуулж, ихэнх давхруудаа түрээслүүлж, шагнал зардаг тухай мэдээлэлж байсан.

Уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Залуучуудын байрны асуудал ТББ-ынх учраас Засгийн газар шууд оролцох боломжгүй. Гэхдээ би энэ асуудлыг өмнө нь ч хөндөж байсан. МЗХ гэдэг байгууллага, үе үеийн удирдлагууд нь олон нийтийн эзэмшлийг шамшигдуулсан байна уу гэдгийг АТГ-т шилжүүлсэн" гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцжээ. Улмаар Монголын залуучуудын холбооны удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах чиглэл өгсөн байна. Учир нь тус байрыг хууль бусаар ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.